Wednesday, February 9, 2011

Мотоциклын Осол ( З. Цэцэгзул )

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа.Тэд асар хурдтай 180км/цагийн хурдтай давхиж байв. Тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
бүсгүй: хурдаа багасгаач гуйж байна.
залуу: сайхан л байшдээ харин ч зугаатай байгаа юм биш үү
бүсгүй: гуйж байна хурдаа багасгаачдээ
залуу: тэгвэл надаа хайртай гэдгээ хэлээч
бүсгүй: би чамд хайртай гэхдээ хонгор минь хурдаа жоохон багасгаач
залуу: одоо намайг чангаас чанга тэврээч
бүсгүй: :хайртай залуугаа чанга тэврэв
залуу: малгайг минь аваад өмсчих миний толгойг бариад байна
Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклийн осол:Тормос нь эвдэрснээс болж 2 хүн байшин мөргөжээ.Тэр 2ын нэг нь газар дээрээ амиа алджээ.
Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийнх нь тормос эвдэрснийг мэдсэн. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйд мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйг өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлчийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайртаа бүсгүйдээ зүүлгээд өөрөө амиа алджээ.

No comments:

Post a Comment

Тавтай буюу тухтай үзээрэй!