Эрт дээр vеэс хvмvvс нарыг яг л бурхан шиг шvтдэг байв. НАР: -Секунд тутамд наранд 700 тэрбум устөрөгч шатдаг. - Нарны эрчим хvчний алдагдлын агуу хурдыг эс тооцвол таван тэрбум жил амьдралыг тэтгэхэд хvрэлцэхvйц. -Марокко, Ницце, Брисбан/Австрали/, Монте-Карло, Уссурийскт жилийн 300 хоног нар шардаг. -Мальтад зуны 10 цагийн турш нар гийгvvлдэг бол Самаркандад 15, Стокгольмд 18, Шведийн Кируна хотод 24 цагаар гэрэлтдэг. -Нарны бvрэн хиртэлт 200-300 жилд дунджаар нэг удаа тохиодог -1640-1700 оны хооронд наранд ямар ч толбо байгаагvй аж. -Эдvгээ нар идэвхжилийн оргил vедээ байгаа. -Нар 1392000 км голчтой /дэлхийн голчоос 109 дахин их/. -Нарны жин манай нарны аймгийн жингийн 98 хувь болно.
Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрөлөөсүүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээстогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг,дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.
No comments:
Post a Comment
Тавтай буюу тухтай үзээрэй!