Энэ түүх намайг хүүхэд байхаас эхэлсэн юм. Би нэгэн ядуу айлын хүүхэд байсан учраас хоол хүнс гээд ер нь аливаа зүйлээр дутмаг амьдрахын зовлонг мэддэг байлаа. Хоолны цаг болоход ээж үргэлж л надад будаагаа өгдөг байлаа. Ээж маань будаагаа миний аяга руу хийхдээ “Миний хүү идээрэй. Ээж нь ерөөсөө өлсөхгүй байна” гэдэгсэн.
Энэ ээжийн минь эхний худал үг байсан юм.
Намайг том болох үед ээм маань надад тэжээллэг хоол хэрэг болно гээд завтай үедээ үргэлж л гол руу явж загас барьдаг байлаа. Загасанд явсны дараа ээжийн хийдэг байсан шинэхэн шөлний үнэр надад хэрхэн ууж, загасны ясыг яаж мөлжиж байхыг ээж минь харж суудагсан. Би ээжийгээ ингэж суухыг хараад идэж байсан загаснаасаа өгөхөд ээж минь шууд л татгалзаж “Ид, ид хүү минь. Би үнэхээр загасанд дургүй” гэдэг байж билээ.
Энэ ээжийн минь хоёр дахь худал үг байсан юм.
Намайг сургуульд ороход ээж минь хүнд хүчир хөдөлмөрийнхөө хажуугаар давхар ажил хийж эхэлсэн. Энэ нь гэр бүл иаань мэдээж их хэрэг болсон. Нэгэн өвлийн хүйтэн шөнө даарснаасаа болоод тавгүйрхэн сэртэл ээж минь лааны бүдэгхэн гэрэлд миний хувцсыг оёж байлаа. Би ээждээ “Ээжээ, унтаж амар. Та маргааш өглөө бас л ажилтай шүү дээ” гэхэд ээж минь над руу инээмсэглээд “Хүү минь унт даа. Ээж нь ядраагүй байна” гэж хэлсэн.
Энэ ээжийн минь гурав дахь худал үг байсан юм.
Дунд сургуулиа дүүргэх төгсөлтийн шалгалт... ээж минь надтай хамт байхаар ажлаасаа чөлөө авч, шалгалтаа дуусгахыг минь хүлээж, халуун наранд шарагдан хөлсөө урсган бүхэл өдөржин намайг хүлээсэн. Төгсөлтийн шалгалт дууссаныг мэдэгдсэн хонх дуугарсан даруй, ээж минь надад авч ирсэн цайнаасаа аягалж өгсөн. Над руу баяртайгаар харж суугаа, хөлс нь асгарсан ээжийгээ би өрөвдөж аягатай цайгаа өгөх гэсэн боловч “Уу хүү минь уу, ээж нь цангаагүй байна” гэж билээ.
Энэ ээжийн минь дөрөв дэх худал үг байсан юм.
Аавыг минь хүнд өвчнөөр нас барсны дараа хөөрхий ээж минь эцгийн үүргийг давхар үүрэх болсон юм. Тэр бидний төлөө ганцаараа зүтгэж эхэлсэн. Амьдрал маань улам л дордож байсан ч ээж маань цөхрөөгүй ээ. Бидний амьдралыг илт муудаж байхыг харсан авга ах маань ээжийг дахин гэрлэхийг удаа дараа сануулж байсан ч ээж эрс дургүйцэж, “Надад хайр хэрэггүй” гээд зөвшөөрөөгүй юм.
Энэ ээжийн минь тав дахь худал үг байсан юм.
Дээд сургуулиа төгссөний дараа би ажилд орж, хөөрхий ээжийгээ амраах боломж ирсэн. Би ажлын шаардлагаар өөр хотод амьдарч, ээждээ туслахаар боломжийнхоо хэрээр мөнгө явуулдаг болов. Гэсэн ч ээж маань явуулсан мөнгийг минь хүлээж авалгүй, үргэлж над руу буцааж явуулдаг байлаа. Учрыг нь асуухад “Надад мөнгө хэрэггүй” гэдэг байсан юм.
Энэ ээжийн минь зургаа дахь худал үг байсан юм.
Бакалаврын зэрэг надад хангалтгүй санагдаж, магистрын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцсаны үр дүн сайн цалинтай, сайхан ажил эрхэлдэг боллоо. Би ээжийгээ далайн эрэг дэх байшиндаа хамт амьдрахыг санал болгосон ч хайртай ээж минь хүүгийнхээ энэ саналыг хүлээж аваагүй. Тэр “Надад таалагдахгүй байна” гэж хэлсэн юм.
No comments:
Post a Comment
Тавтай буюу тухтай үзээрэй!