Sunday, March 27, 2011

About My Country

Hi! I am Mongolian. In my country we have got a lot of mountains. We've got a lot of buildings. Our traditional celebration is White Month (Tsagaan Sar) but, everybody says it's a Chinese New Year! On White Month we watch wrestling and also we hear Mongolian folk songs and dances, and we eat our traditional dish buuz, khuushuur, dumplings. We celebrate White Month by the lunar calender. It lasts fifteen days. Before White Month we clean our house and make our traditional dishes! On Tsagaan Sar we greet each other, with khadag. We wear our traditioinal clothes like deel, belt,and shoes.
Our king is named Chingis Khaan. He is popular in the world! His childhood name is Temuujin. His wife's name is Burte Ujin( Ujin is my name! :):):) ) He became a king on 1206. He became a king when he was 44. He was born on 1162, and he died on 1227. He was born in Khentii province. His father Yesukhei died on 1172.

Saturday, March 26, 2011

Та удирдагч уу? ( Н. Цолмон )

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо, 11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө. 1. Та байнга уучлал гуйдаг уу? 2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу? 3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү? 4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу? 5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу? 6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү? 7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү? 8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу? 9. Та бусдаас юм гуйдаг уу? 10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу? 11. Та хараалын муухай үгс хэлдэг үү? 12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү? 13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү? 14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу? 15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү? 16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу? 17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу? 18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу? 19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу? 20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу? 14-20 онооТа удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна. 7-13 онооТа хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.6-ба түүнээс доош оноо Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Өвчтэй үедээ ямар хоол унд хэрэглэх вэ? ( Н. Цолмон )

1.Амны хөндийн үрэвсэлт өвчний үед Халуун эсвэл хүйтэн хоолноос татгалзаж бүлээн хоол цайг сонго. Аль болох хүчтэй, хүчиллэг жимсний шүүс болох жишээ нь: алимны эсвэл усан үзэмний, мандарин, жүржийн шүүсийг тогтмол их хэмжээгээр хэрэглээрэй. Хатуу печень, хатаасан талх идэхээсээ өмнө сүү эсвэл шөлөнд зөөллөж өгнө. Аль болох зөөлөн чанарын зүйлс болох тараг, бяслаг, гоймон хэрэглээрэй.

2. Халуунтай үед Хэрэв чи хэт өндөр халуурч байгаа бол юм идэх гэж оролдсоны хэрэггүй. Үүний оронд хоол хүнсээ их хэмжээний шингэнээр солих хэрэгтэй. Энэхүү шингэн маань лимонтой цай, цэвэр ус, компот кисель байж болно. Хэрэв халуун чинь өндөр биш бол хөнгөн хоол ид.

3. Хоолой өвдөхөд Хоолой чинь шүлс залгихад хүртэл өвдөж байгаа бол нэгэн төрлийн ногоо, будаа агуулсан төмсний нухаш, каша, будааны чанамал хэрэглээрэй.

4. Гэдэс эвгүйрхсэн үед Их хэмжээний шингэн ууж байх хэрэгтэй. Гэхдээ ус биш шингэрүүлсэн жимсний шүүс байх хэрэгтэй. Анхаар !!! кофе болон давс, тос ихтэй зүйлээс татгалзах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Мөн сүү сүүн бүтээгдэхүүн ходоодны үйл ажиллагааг сулруулах үйлчилгээтэй тул их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Харин тослог багатай талх, ногоо голлосон хоол идэх хэрэгтэй.

Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох( Н. Цолмон )

А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай

М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэг
Ф - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч

Ээжийн минь найман худал үг ( Н. Цолмон )

Энэ түүх намайг хүүхэд байхаас эхэлсэн юм. Би нэгэн ядуу айлын хүүхэд байсан учраас хоол хүнс гээд ер нь аливаа зүйлээр дутмаг амьдрахын зовлонг мэддэг байлаа. Хоолны цаг болоход ээж үргэлж л надад будаагаа өгдөг байлаа. Ээж маань будаагаа миний аяга руу хийхдээ “Миний хүү идээрэй. Ээж нь ерөөсөө өлсөхгүй байна” гэдэгсэн.

Энэ ээжийн минь эхний худал үг байсан юм.

Намайг том болох үед ээм маань надад тэжээллэг хоол хэрэг болно гээд завтай үедээ үргэлж л гол руу явж загас барьдаг байлаа. Загасанд явсны дараа ээжийн хийдэг байсан шинэхэн шөлний үнэр надад хэрхэн ууж, загасны ясыг яаж мөлжиж байхыг ээж минь харж суудагсан. Би ээжийгээ ингэж суухыг хараад идэж байсан загаснаасаа өгөхөд ээж минь шууд л татгалзаж “Ид, ид хүү минь. Би үнэхээр загасанд дургүй” гэдэг байж билээ.

Энэ ээжийн минь хоёр дахь худал үг байсан юм.

Намайг сургуульд ороход ээж минь хүнд хүчир хөдөлмөрийнхөө хажуугаар давхар ажил хийж эхэлсэн. Энэ нь гэр бүл иаань мэдээж их хэрэг болсон. Нэгэн өвлийн хүйтэн шөнө даарснаасаа болоод тавгүйрхэн сэртэл ээж минь лааны бүдэгхэн гэрэлд миний хувцсыг оёж байлаа. Би ээждээ “Ээжээ, унтаж амар. Та маргааш өглөө бас л ажилтай шүү дээ” гэхэд ээж минь над руу инээмсэглээд “Хүү минь унт даа. Ээж нь ядраагүй байна” гэж хэлсэн.

Энэ ээжийн минь гурав дахь худал үг байсан юм.

Дунд сургуулиа дүүргэх төгсөлтийн шалгалт... ээж минь надтай хамт байхаар ажлаасаа чөлөө авч, шалгалтаа дуусгахыг минь хүлээж, халуун наранд шарагдан хөлсөө урсган бүхэл өдөржин намайг хүлээсэн. Төгсөлтийн шалгалт дууссаныг мэдэгдсэн хонх дуугарсан даруй, ээж минь надад авч ирсэн цайнаасаа аягалж өгсөн. Над руу баяртайгаар харж суугаа, хөлс нь асгарсан ээжийгээ би өрөвдөж аягатай цайгаа өгөх гэсэн боловч “Уу хүү минь уу, ээж нь цангаагүй байна” гэж билээ.

Энэ ээжийн минь дөрөв дэх худал үг байсан юм.

Аавыг минь хүнд өвчнөөр нас барсны дараа хөөрхий ээж минь эцгийн үүргийг давхар үүрэх болсон юм. Тэр бидний төлөө ганцаараа зүтгэж эхэлсэн. Амьдрал маань улам л дордож байсан ч ээж маань цөхрөөгүй ээ. Бидний амьдралыг илт муудаж байхыг харсан авга ах маань ээжийг дахин гэрлэхийг удаа дараа сануулж байсан ч ээж эрс дургүйцэж, “Надад хайр хэрэггүй” гээд зөвшөөрөөгүй юм.

Энэ ээжийн минь тав дахь худал үг байсан юм.

Дээд сургуулиа төгссөний дараа би ажилд орж, хөөрхий ээжийгээ амраах боломж ирсэн. Би ажлын шаардлагаар өөр хотод амьдарч, ээждээ туслахаар боломжийнхоо хэрээр мөнгө явуулдаг болов. Гэсэн ч ээж маань явуулсан мөнгийг минь хүлээж авалгүй, үргэлж над руу буцааж явуулдаг байлаа. Учрыг нь асуухад “Надад мөнгө хэрэггүй” гэдэг байсан юм.

Энэ ээжийн минь зургаа дахь худал үг байсан юм.

Бакалаврын зэрэг надад хангалтгүй санагдаж, магистрын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцсаны үр дүн сайн цалинтай, сайхан ажил эрхэлдэг боллоо. Би ээжийгээ далайн эрэг дэх байшиндаа хамт амьдрахыг санал болгосон ч хайртай ээж минь хүүгийнхээ энэ саналыг хүлээж аваагүй. Тэр “Надад таалагдахгүй байна” гэж хэлсэн юм.

Thursday, February 24, 2011

My Best Friends

My number 1 best friend's name is Khongor. She's born on the 24th of Febraury, 2001. She is my school friend. Khongor's last name is Tamir. Khongor's now 10 years old. Khongor likes to eat soup. She doesn't like khuutsai. Her favourite subject is English, Math, Mongolia, Drawing lesson, Music lesson, and sport. Khongor's favourite colour is blue, yellow, red. She doesn't like pink. Khongor's family member is five. Her mum, dad, big sister, little sister, and Khogor. Her best friends are me, Enerel, Tsetsegzul, Altanzaya, Ariunbayar.
I wrote a lot about her. Sorry! I could'nt write more! Maybe next time!

Tuesday, February 22, 2011

About Charles Dickens

Spotlight
It's a red-letter day for the world of literature. Novelists Charles Dickens (1812-1870), Laura Ingalls Wilder (1867-1957), and Sinclair Lewis (1885-1951) were all born on this date. The British writer, Dickens, wrote of life in Victorian England; Wilder based her books on what it was like to grow up on the American frontier; and Lewis satirized the middle-class American lifestyle of the 1920s. Dickens' stories reveal the influence growing up in poverty had on his life. Wilder, on the other hand, depicted a wonderful and adventurous childhood. In 1930, Lewis became the first American to receive the Nobel Prize for Literature.
Sorry! I did'nt find more interestin things about him!