Saturday, February 12, 2011

Сар

Нарны аймаг 4.5 тэрбум жилийн ємнє бvрэлдэж эхлэх vед Ангараг гарагтай ижил хэмжээний аварга чулуулаг дэлхийтэй мєргєлдсєнєє vvссэн их хэмжээний тоос, хэлтэрхийнээс cap vvссэн гэж мэргэжилтнvvд vздэг.
Cap дэлхийн адил тэнхлэгээ эргэдэг атлаа бидэнд нэг л талаа харуулдаг мэт vзэгддэг. Энэ нь олон сая жилийн ємнє дэлхийн татах хvчний нєлєєллєєр сарны тэнхлэгээ эргэх хурд удааширсантай холбоотой. Тойрог замд дасан зохицох vед нь эргэлтийн хурд нь тогтворжээ. Бусад гарагийн дагуулуудад ч мєн ижил зvйл тохиолдсон.
Дэлхий дээрх 400 гаруй мод сарнаас буюу сарны тойрог замаас ирсэн. 1971 онд "Аполлон-14" хєлгийн нисгэгч Стуарт Рvза сарны тойрог зам руу олон арван vр авч явжээ. Хєлгийн аяллын дараа тэдгээрийг АНУ-ын олон хэсэгт суулгасан байна. Сарны модод гэгдсэн тэдгээр модны олонхи єнєє ч ургаж буй.
Сарны гадарга дээрх галт уулын тогоо мэт зvйлс 4.1-3.8 тэрбум жилийн тэртээх сансрын аварга чулуулга, жижиг гарагуудын мєргєлдєєний ул мєр юм. Сансрын дайны ул мєр єєрчлєгдєж, балраагvй нь хоёр шалтгаантай. Нэгдvгээрт, cap геологийн хувьд идэвхгvй тул газар хєдлєлт, гал уулын дэлбэрэлт, уулс нуруудын єєрчлєлт зэрэг гадаргыг нь єєрчлєх хувьсал дэлхий дээрх шиг явагддаггvй. Хоёрдугаарт, гадаргыг нь єєрчлєх, элээх гадны хvчин зvйл, тухайлбал салхи, бороо зэрэг агаар мандлын vйл явц vгvй.
Жилээс жилд cap дэлхийгээс холдож буй. Дэлхийгээс хулгайлсан эрчим хvчээ cap жил бvр 3.8 см-ээр нvvхэд ашигладаг. Судлаачдын тогтоосноор cap бvрэлдэх vедээ дэлхийгээс 14 мянган миль буюу 22530 км-ийн зайтай байжээ. Харин уг тоо єдгєє 280 мянган миль буюу 450 мянган км болжээ.

No comments:

Post a Comment

Тавтай буюу тухтай үзээрэй!